
Агуулах түрээс үйлчилгээ
ТАНЫ БАРААГ НАЙДВАРТАЙ ХАДГАЛАХ
Манай компани нь 2024 онд Монгол Улсын MNS 6458:2015 стандартын шаардлагыг бүрэн хангасан, 36х36 харьцаатай, 1,296 м² талбай бүхий химийн бодисын агуулахыг амжилттай ашиглалтад оруулсан. Тус агуулах нь дотоодын Химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүний агуулахын стандарт MNS 6458:201)-ыг баримтлахаас гадна олон улсын аюулгүй ажиллагаа, хадгалалтын шаардлагад бүрэн нийцсэнээрээ онцлог юм. Химийн бодисын хадгалалтын найдвартай шийдлийг санал болгож, дэлхийн жишигт нийцсэн хангамжийг хэрэглэгчдэд хүргэж байна.
Химийн бодис, пиротехникийн агуулах нь Налайх дүүргийн 3-р хорооны нутагт байрладаг бөгөөд аюулгүй ажиллагаа, стандартын шаардлагыг бүрэн хангасан байгууламж юм. Тус агуулах нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, MNS 6458:2014 стандарт, Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам зэрэг холбогдох дүрэм, журамд нийцсэнээрээ онцлогтой.

Агуулахын төрөл
Төрөл бүрийн хэмжээ, чанартай агуулах

Байршил
Төвд ойр, хүртээмжтэй байршил

Аюулгүй байдал
24/7 хамгаалалт, CCTV камер