ЦАГААН БЭРС 2023" өсвөрийн шатрын тэмцээн
2024.01.10

МҮЭ-ийн Соёлын Төв Ордны нэрэмжит "ЦАГААН БЭРС-2023" өcвөрийн шатарчдын түргэвчилсэн (Рапид) тоглолтын #Улсын_аварга_шалгаруулах_XVII тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Улаанбаатар хот, 15 аймгийн 6-15 насны 590 өсвөрийн шатарчид оролцож оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөн байна. Очир Ундраа группийн хувьд тус тэмцээнийг 16 дахь жилдээ ивээн тэтгэж байгаа бөгөөд тус тэмцээнээс олон олон их мастер төрөн гарч эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулна гэдэгт итгэж байна.